Мэдээ мэдээлэлОнцгой мэдээ
АНХААРУУЛГА
Сургууль, цэцэрлэг, нийтийн зориулалттай орон сууц, ДЭХ-ний гэрээ байгуулсан хувийн орон сууц болон ААНБ-уудыг 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс дулааны эрчим хүчээр хангаж эхлэхтэй холбогдуулан дараах зүйлсийг анхааруулж байна.
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, халаалтын систем болон дулааны тоног төхөөрөмжид болгоомжтой хандахыг анхаарна уу.
Сантехник хариуцсан ажилтнаа ажлын байранд бэлэн байлгаж, байгууллагын дотоод дулаан хангамжийн системийг хариуцан ажиллахыг анхааруулж байна.
Та бүхэн аюулгүй байдлаа хангаж, дээрх зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү.




