Мэдээ мэдээлэлФото мэдээ
ЭРХЭМ ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ НАР “ДДС” ТӨХК-ИЙН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт Гомбожавын Мэнд-Ооёо, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Цогдоржийн Бавуудорж нар “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр эрхэм зохиолч, яруу найрагчид өөрсдийн уран бүтээлийн дээж, ном зохиолоо танилцуулж, утга зохиол, яруу найргийн үнэ цэн, уран бүтээлийн онцлог, үзэл санааны талаар ажилтнуудтай сонирхолтой яриа өрнүүллээ.
Мөн ажилтнуудын сонирхсон асуултад хариулж, уран бүтээлийнхээ талаар санал бодлоо хуваалцан, номд гарын үсгээ зурж дурсгасан нь уулзалтыг илүү дотно, өгөөжтэй болголоо.
Энэхүү уулзалт нь ажилтнуудын оюуны хөгжил, соёлын боловсролыг дэмжих, ном унших дадал, уран зохиолын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үндэсний утга зохиол, яруу найргийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Оюун санааны ертөнцөөр аялуулж, уран бүтээлийн үнэ цэн, мэдрэмжээ хуваалцсан эрхэм зочдодоо талархал илэрхийлье.



