Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжиж буй “Хүүхдийн төлөө – ЗА бол ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөнд иргэн бүр, байгууллага хамт олон нэгдэцгээе! Энэхүү хөдөлгөөн нь хүүхэд бүрийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлэх, мэдээлэх, үнэлэх, бууруулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэж байна. Хүүхдийн төлөө хэлсэн “ЗА” бүр бодит үйлдэл байг! Хүүхдээ сонсъё, хамгаалъя, хайрлая. Хүүхдийн эрхийг зөрчсөн, аюулгүй байдалд нь эрсдэл учруулж болзошгүй аливаа нөхцөл байдлыг үл тоомсорлолгүй, холбогдох байгууллагад мэдээлж, хүүхэд бүрийн төлөө хамтдаа хариуцлагатай байцгаая. Хүүхэд хамгаалал — хүн бүрийн үүрэг, хамтын хариуцлага!