ISO 9001:2015 ЧУТ-НЫ ХЭРЭГЖИЛТЭНД ДОТООД АУДИТ ХИЙСЭН ТУХАЙ ТАЙЛАН

2020 оны 04 сарын 07-08-ны өдрүүдэд “ДДС” ТӨХК-ийн үйл ажиллагаанд ISO 9001:2015 ЧУТ-ны стандартын хэрэгжилтэнд “ДДС” ТӨХК-ийн ЧУТ-ны дотоод аудиторууд болох Ё. Наранцэцэг, Б. Лхагвасүрэн, Р.Баатаржав, П.Эрдэнэчимэг, Ж.Мөнхдалай, Т.Гандолгор, Г.Бадамгарав, М.Бадамцэцэг, Б.Чанцалням, П.Ариунбулаг, Ш. Отгонтуяа нар аудит хийсэн.
Аудитаар Санхүү бүртгэлийн хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс, Дотоод хяналт мониторингийн хэлтэс, Инженерийн алба, Хангамжийн хэлтэс, Засварын алба, Ашиглалтын алба, Хэмжүүр автоматын алба, Гэрээ борлуулалтын албаны ISO 9001:2015 стандартын шаардлагуудын хэрэгжилтэнд аудит хийв.
|
№ |
Албаны нэрс |
Нийт шаардлага |
Үүнээс Хамааралтай |
Тохирол |
Том үл тохирол |
Жижиг үл тохирол |
Ажиглалт |
Тайлбар |
|
1 |
ЗУХ |
99 |
|
82 |
|
|
17 |
|
|
2 |
СБХ |
99 |
|
85 |
|
|
14 |
|
|
3 |
ДХМХ |
99 |
|
85 |
|
|
14 |
|
|
4 |
ИА |
99 |
|
89 |
|
|
10 |
|
|
5 |
ЗА |
99 |
|
91 |
|
|
8 |
|
|
6 |
АА |
99 |
|
84 |
|
|
15 |
|
|
7 |
ХАА |
99 |
|
87 |
|
|
12 |
|
|
8 |
ГБА |
99 |
|
27 |
|
|
14 |
|
|
9 |
ХАНГАМЖ |
99 |
|
|
|
|
14 |
|
|
|
Нийт |
|
|
|
|
|
128 |
|
Том, жижиг үл тохирол – байхгүй,
Ажиглалт – 128 илэрсэн.
Дотоод аудитаар хэлтэс албадуудад дараахь нийтлэг үл тохирол гарсан.
Үүнд: Ажиглалтын үл тохиролоос:
1. Хэлтэс, алба бүр ЧУТ-ны өөрсдийн гадаад дотоод сонирхогч тал, тэдгээрийн хэрэгцээ хүлээлтэнд тодотгол хийгээгүй, алба хэлтэс бүрт ажлаас гарсан, ажлын байр өөрчлөгдсөн, шинээр ажилд орсон гэх мэт дотоод сонирхогч талууд өөрчлөгдсөн байна.
2. Процессын эрсдлийг бууруулах төлөвлөгөө гарган, хэрэгжүүлсэн боловч хэрэгжүүлэлтийг тусган дахин эрсдлийг хийгээгүй
3. Зарим хэлтэс албаны сарын давтан зааварчилгаа -сургалтаар Алба, хэлтсийн хэмжээнд ЧУТ-ны талаарх мэдээлэл, сургалтыг хангалтгүй өгсөн, төлөвлөгөөнд тусгаагүй
4. Зарим хэлтэс албадуудын баримт бичгийн коджуулалт дутуу хийгдсэн
Хэлтэс албадуудад стандартын зөрүүний шинжилгээ хийн ажиглалтын үл тохиролыг 2020.04.20 -ны дотор арилган засах болон залруулах тайлангаар ДХМХ-т өгөхийг үүрэг болголоо.

