Мэдээ мэдээлэлОнцгой мэдээ

АЖИЛТНУУДЫНХАА ДАРХЛААГ ДЭМЖИЖ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА

БНХАУ-д дэгдсэн уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа үүсгэгч “2019-nCoV” коронавирусээс сэргийлэх зорилгоор МУ-ын хэмжээнд хөл хорио тогтоогоод байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэн бүр, өрх бүр, ААНБ бүр үхлийн аюултай вирусээс урьдчилан сэргийлж хариуцлагатай хандах шаардлагатай байна.
“Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК нь 2020.03.02-ыг дуустал олон нийтийг хамарсан зохион байгуулалтын үйл ажиллагааг хойшлуулан, байгууллагынхаа ариутгал цэвэрлэгээг хийж, ажилтан нэг бүрийг өвчний халдвараас урьдчилан сэргийлэн амны хаалтаар хангах, тус өвчнөөс сэргийлэх санамж хуудас байрлуулах, нийт ажилтнуудад дархлал дэмжих зорилгоор хүчилтөрөгчийн коктейлоор тогтмол үйлчилж байна.
Ажилчдын ажлын хувцсыг тогтмол хуваарийн дагуу угаах, ажлын байруудаар ариутгалын бодис, бактерын эсрэг саван болон гар ариутгагч гелээр хангах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button