ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК-Д ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК нь 2018 оны 04 дугаар сараас эхлэн ISO9001 стандартыг нэвтрүүлж эхэлсэн. Зөвлөх үйлчилгээний ОШМИ ТББ-тай 2018-04-23-нд гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.
Компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5-р сарын 28-ны өдрийн А/100 тоот тушаалаар ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, үр дүнг тайлагнах чиг үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийг 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Стандарт нэвтрүүлэх явцдаа Чанарын удирдлагын хорооны Удирдлагын дүн шинжилгээний хурлыг 2 удаа зохион байгуулан, уг хурлаар 11 асуудлыг хэлэлцүүлэн шийдвэр гаргуулж, шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 39 ажлыг тусган боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.
Дарханы дулааны сүлжээ ТӨХК-д Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд шаардагдах зардалд 25,0 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг бизнес төлөвлөгөөнд суулган шийдвэрлэсэн.

