ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БАТЖАРГАЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Даваагийн Батжаргал нь 1975 онд Дархан хотноо төрсөн. Ам бүл 4. Эхнэр, хүү, охины хамт амьдардаг.

1983-1991 онд Дархан хотын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль,

1991-1993 онд Дархан хотын Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийг бүрэн дунд боловсролтой дүүргэсэн.

“Өсвөр үе, залуучуудын сагсан бөмбөгийн аварга-1993” Монгол улсын уралдаанд Дархан хотын шигшээ багт шалгаран, 3 дугаар байрыг эзлэн “Хүрэл медаль” –ийн  амжилтыг үзүүлсэн.

1993-1997 онд Монгол Улсын Техникийн их сургууль /одоогийн ШУТИС/-д суралцаж, механик-инженер мэргэжлээр техникийн ухааны  бакалаврын зэрэгтэй төгссөн. Суралцаж байх хугацаандаа Дархан хотын оюутны холбоог үүсгэн байгуулахад оролцож, Дархан хотын ардчилсан социалист Залуучуудын холбооны тэргүүлэгчийн сонгуульт ажлуудыг идэвх санаачилгатай гүйцэтгэж ирсэн.

1996 онд ШУТИС-ийн “Спортын шилдэг тамирчин”-аар тодорч Монголын оюутны холбооны “Биеийн тамирын алдар” медалиар шагнуулахын зэрэгцээ, “Дархан хотын шилдэг оюутан”-аар шалгарч байсан.

            1998-2007 онуудад “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн зуухан цехэд засварчин, мастер, инженерээр төсралтгүй, үр бүтээлтэй ажиллаж 2000 онд ХБНГУлсад мэргэжил дээшлүүлж байсан.

2002-2003 онуудад Япон улсад ажиллаж, сурч байсан.

            2006-2010 онд “Товоохон бэлчир” ХХК-ийг үүсгэн байгуулж, гадаад дотоод худалдаа бизнес эрхлэн, захирлаар нь ажиллаж байсан.

2007-2009 онуудад мэдлэг, боловсролоо дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид “Удирдахуйн ухааны /E340230/ мэргэжлээр суралцаж, “Удирдахуйн ухааны магистр”-ийн зэрэг олгох хөтөлбөрийг амжилттай дүүргэж хамгаалсан.

2006 онд тухайн үеийн МАХН одоогийн МАН-д гишүүнээр элссэн.

2008-2024 онуудад Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдон аймаг, орон нутгийн удирдлагын болон аймгийн МАН-ын хорооны гишүүн, тэргүүлэгч, дэд даргаар нэр төртэй ажиллалаа.

2013-2016 онуудад Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалын сонгон шалгарууулалтанд хамгийн өндөр оноогоор тэнцэн, аймгийн Засаг даргын 2013 оны Б/31 дүгээр захирамжаар томилогдсон. Ажиллах хугацаандаа аймгийн эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэлийн чиглэлээр бодлого, хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжилтийг ханган, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн талаар арга зүйн зөвлөгөө дэмжлэгийг аймгийн Засаг дарга, удирдлагын багт үзүүлэн  үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллаж байсан.

Санаачилан, хэрэгжүүлсэн томоохон төсөлт ажлын нэг нь Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хорооллын ажлыг анх 2013 оноос төлөвлөн аймаг орон нутгийн захиргаа иргэдийн хамтын хүчээр эхлүүлж, дулааны шугамд холбогдсон, хашаажуулалт, ногоон байгууламжтай дэд бүтэц нь шийдэгдсэн газарт амины орон сууцаа барих бүрэн боломжийг бүрдүүлж өгсөн нь иргэдийн талархалыг хүлээсэн бүтээлч ажлын нэг болсон.

2022 оны 02 дугаар сараас эхлэн  “Дарханы дулааны сүлжээ”ТӨХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Д.Батжаргалын хөдөлмөр бүтээлийг үнэлж:

2008 онд Их Монгол 800 жилийн ойн медаль

2008 онд Улаан загалманй “Хүндэт донор”, хүндэт гишүүн

2011 онд “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэг

2012 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

2017 онд Сагсан бамбөгийн спортын мастер цол тэмдэг

2023 онд монголын Нутгийн удирдлагын холбооны дээд шагнал “Соёмбо” шагнал

Чөлөөт цагаараа сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэдэг. Сагсан бөмбөгийн спортын мастер, өсвөр үе, залуучуудын улсын аваргын хүрэл медаль болон эрчим хүчний системийн сагсан бөмбөгийн 2005 оны “Шилдэг довтлогч”, алт, хүрэл медальтай.

Хурдан моринд сонирхолтой, Дархан-Уул аймгийн “Дархан ажнай” морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга, тэргүүлэгч, гишүүний сонгуульт ажилтай.

Back to top button