Мэдээ мэдээлэл
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” ШАГНАЛААР “ДДС” ТӨХК-ИЙН ЭКСКОВАТОРЫН ЖОЛООЧ Д.ЦОГБАДРАХ ШАГНУУЛЛАА

17 дугаар жарны “ЭЛДЭВ ЭРДЭНЭТ” хэмээх хөхөгчин Могой жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сар “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан Модон луу жилдээ идэвх санаачилга, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж, амжилт бүтээл гаргасан иргэд, хамт олон, байгууллага, засаг захиргааны анхан шатны нэгжүүдийг өнөөдөр 2025 оны 02-р сарын 27-ны өдөр шагнаж алдаршууллаа.
ДЭД БҮТЦИЙН салбарын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-аар:
“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн эксковаторын жолооч ДОРЖСҮРЭНГИЙН ЦОГБАДРАХ шагнууллаа.
Шагналыг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал гардуулан өгч цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.





