Мэдээ мэдээлэл
“ДДС” ТӨХК-ИЙН 2023 ОНЫ III УЛИРЛЫН ОЭД, АЭД ЯВАГДЛАА

Өнөөдөр /2023.10.20/ ажилтнуудыг сургаж, дадлагажуулах зорилгоор 2023 оны III улирлын осол эсэргүүцэх дасгалыг “АНХНЫ ТУСЛАМЖ, ЗҮРХНИЙ ИЛЛЭГ ХИЙХ “ сэдвээр Дулаан түгээх хангах албаны инженер М. Ариунболд , ДУА-ийн Нэгдсэн эмнэлгийн гэмтэл согог заслын их эмч Г.Вандандорж нар сургалт, дадлага өглөө. Аваарь эсэргүүцэх дасгалыг “Гадна агаарын хэм -28 хэм үед дамжуулах сүлжээний К17-18 худгийн хооронд гэмтэл гарсан үед авах арга хэмжээ” сэдвээр Дулаан дамжуулах албаны дарга Б.Бат-Эрдэнэ удирдан явууллаа.
Дасгалд нийт 156 ажилтан албан хаагч хамрагдаж мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв.



