Мэдээ мэдээлэлФото мэдээ

“ДДС” ТӨХК-ИЙН НИЙТ АЖИЛТНУУДЫН ДУНД ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

?2022 оны ХАБЭА-н сарын аяны ажлын хүрээнд “ДДС” ТӨХК-ийн санхүү эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, зардлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ажлыг сурталчилан таниулах, ажилтнуудын ажлын ур чадвар, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, багаар ажиллах болон өөрийгөө илэрхийлэх, илтгэх чадвар эзэмшүүлэх, дээшлүүлэх зорилгоор ИТА, албан хаагч, мэргэжилтэй ажилтнуудын дунд өнөөдөр /2022.04.18/ илтгэл амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

ИТА:

1-р байр

Цахилгааны инженер П. Ариунбулаг-Хяналт удирдлагын системийн инженер И. Баасанцэрэн нар /Хугацааны реле ашиглан цахилгаан эрчим хүчний хэмнэлт хийх сэдвээр/

2-р байр

Төсөл, төсвийн инженер Л.Дашчимэг-Зургийн инженер П.Эрдэнэбаяр нар /Дархан хотын орон сууцны барилгуудын дулаан алдагдлын талаар хийгдэж буй судалгаа, үр ашгийн тооцоо сэдвээр/

3-р байр

Төсөл, төсвийн инженер Л.Дашчимэг-Зургийн инженер П.Эрдэнэбаяр нар /Дархан хотын дулаан хангамжийн системийн хэтийн бодлого, төлөвлөлт сэдвээр/

Албан хаагч:

1-р байр

Хуулийн мэргэжилтэн Б.Хишигсайхан /Компанийн борлуулалтын орчныг сайжруулах нь сэдвээр/

2-р байр

Орлогын байцаагч Д.Байгалмаа /Хэрэглэгчийн сэтгэл ханамжид нөлөөлөх нь сэдвээр/

?Илтгэлд идэвхитэй оролцсон инженер, техникийн ажилтнууд болон албан хаагч нартаа судалгаа, шинжилгээний ажил, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button