Мэдээ мэдээлэлФото мэдээ
“ДДС” ТӨХК-ИЙН НИЙТ АЖИЛЧДЫН ХУРАЛ БОЛЛОО

Өнөөдөр буюу /2026.08.31/-ний өдөр компанийн 2026 оны эхний 8-р сарын байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлын талаар нийт ажилтнуудад компанийн удирдлагууд товч мэдээлэл хүргэв.
Хурлаар хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд, 2026-2027 оны өвлийн бэлтгэл ажил, зуны их засварын ажлууд, компанийн ТЭЗҮ, СЭЗҮ-г сайжруулах, цаг үетэй холбоотой ажилчдын нийгмийн асуудлын талаар компанийн захиргаа, ҮЭХ-оос нийт ажилчдад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 104 жилийн ойг тохиолдуулан компанийн ИТА, мэргэжилтэй ажилтнуудаа ажлын үр дүн, онцгой амжилт бүтээлийг нь үнэлж Эрчим хүчний яам болон аймаг, сумын Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.
Үүнд:
• ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ТЭМДЭГЭЭР:
– Дулааны шугам хоолойн слесарь – Т.Батжаргал
– Ашиглалтын инженер – Б.Энхбаяр
• ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ХҮНДЭТ ЖУУХ БИЧГЭЭР:
– Дулаан дамжуулах алба- Албаны инженер Б.Пүрэвхишиг
-Зургийн инженер- Б.Батдэлгэр
– Шуурхай үйлчилгээний ээлжийн техникч- Ц.Нандинчимэг
– СНЭ-ийн машинч-Ө.Солонго
– Дулааны оруулгын слесарь- Ш.Хүрэлсүх
– Дулааны оруулгын слесарь – А.Нандинчөдөр
– Дулааны оруулгын слесарь – Д.Эрдэнэзаяа
• ДАРХАН-УУЛ АЙМГИЙН “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ТЭМДЭГЭЭР:
– Орлогын байцаагч- В.Уранчимэг
• ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ БИЧГЭЭР:
– Горим тооцооны инженер- Э.Цэнгүүл
– Цахилгаан тоноглолын засварчин-Э.Төрболд
•ДАРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ БИЧГЭЭР:
– Дулааны шугам хоолойн слесарь – Б.Мөнхжаргал
– Дулааны шугам хоолойн слесарь – Х.Мандахбаяр нар шагнагдлаа



