Мэдээ мэдээлэлФото мэдээ

“ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ”-НИЙ ГЭРЭЭ 9/1-НЭЭС 10/01-НИЙ ХООРОНД ЯВАГДАНА

2026-2027 оны халаалтын улирлын АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, хувийн орон сууцны хэрэглэгчдийн ДЭХ-ний гэрээ 2026 оны 09-р сарын 01-ээс 2026 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл явагдана.
⭕️ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭСНИЙ ТӨЛБӨР ТООЦООНЫ ҮЛДЭГДЭЛГҮЙ ХЭРЭГЛЭГЧИД ДАРААХ БИЧИГ БАРИМТУУДЫГ БҮРДҮҮЛНЭ ҮҮ.
✅Хуучин хэрэглэгчид:
Өмчлөгч, эзэмшигч, захирал өөрчлөгдөөгүй бол доорхи бичиг баримтыг бүрдүүлэн ирнэ.
• Иргэн /өмчлөгч, эзэмшигч, захирал/-ийн иргэний үнэмлэх, итгэмжлэл/
• Төлбөр тооцоо нийлсэн акт
• Манометр баталгаажуулсан акт
• Сопло баталгаажуулсан акт
• Шахалтын актын хуудас /Зуны их засварын шаардлагын биелэлт/
• Барилгын 4 талаас авсан фото зураг
• Дулааны тоолуурын болон хэрэгцээний халуун усны тоолуурын заалт
• Заагийн схемийн баталгаажуулсан зураг /Өмнө өгөөгүй болон, зааг өөрчлөгдсөн бол/
✅Өмчлөгч, эзэмшигч, захирал өөрчлөгдсөн бол доорхи бичиг баримтыг бүрдүүлэн ирнэ
• Байгууллага /компани/ -ийн гэрчилгээний хуулбар, тамга тэмдэг
• Иргэн /өмчлөгч, эзэмшигч, захирал/-ийн иргэний үнэмлэх, итгэмжлэл/
• Төлбөр тооцоо нийлсэн акт
• Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар,барилгын 4 талаас авсан фото зураг, барилгын баталгаат план зураг, кадастрын гэрчилгээний хуулбар
• Манометр баталгаажуулсан акт
• Сопло баталгаажуулсан акт
• Шахалтын актын хуудас /Зуны их засварын шаардлагын биелэлт/
• Дулааны тоолуурын болон хэрэгцээний халуун усны тоолуурын заалт
• Заагийн схемийн баталгаажуулсан зураг /Өмнө өгөөгүй болон, зааг өөрчлөгдсөн бол/

Холбоотой нийтлэлүүд

Back to top button