“ИД ШИДИЙН ОРОН-ДАРХАН” ТӨСӨЛД “ДДС” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ

Лантуун Дохио ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй хүүхэд хамгаалал, хөгжлийн төсөлд “ДДС” ТӨХК-ийн нийт хамт олон 1 өдрийн цалин буюу нийт 6,5 сая.төгрөг хандивлалаа.
Энэхүү төсөл нь та бидний фэйсбүүкээс зургийг нь хардаг үлгэрийн гэмээр гоё байшин, гэр хороололд байхгүй ногоон төгөл болоод тоглоомын талбай баригддаг.
Энэ төвд бүх насны хүүхдүүд үнэ төлбөргүй сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдан, зарим үед эрүүл мэндийн үйлчилгээ ч авах боломжтойгоос гадна сэтгэл зүйчийн зөвлөгөө ч бас үзүүлдэг юм.
Дархан-Уул аймагт баригдах Хүүхэд хөгжлийн жишиг төвийг сайхан сэтгэлт ард иргэд, албан байгууллага, хөөрхөн хүүхдүүдийн итгэл сэтгэлийн хандиваар сүндэрлэн босох юм.
Сайхан сэтгэлээр ирээдүй хойч болсон энхрий үрсдээ хандив илгээж буй компанийн нийт хамт олондоо талархал илэрхийлье.




