НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Ажлын байрны нэр: Дулаан түгээх, хангах албаны дарга
Тавигдах шаардлага:
– Дулааны инженер, сантехникийн инженер мэргэжилтэй
– Дулааны сүлжээний ашиглалт, засварын талаар зохих мэдлэгтэй
– Компанид мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх
– Удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих, шийдвэр гаргах чадвартай байх
– Тооцоо, судалгаа, шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх
– Техникийн зураг схем уншиж чаддаг байх
– Бичиг баримт боловсруулах чадвартай байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1)
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт)
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
- 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг
Жич:Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон холбогдох материалыг дутуу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаа дууссаны дараа хандсан иргэнийг бүртгэхгүй.
Бүртгэлийн хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл ажлын цагаар бүртгэнэ.
Бүртгэх газар:Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, “ДДС” ТӨХК өөрийн байр
Утас: 99252041



