Мэдээ мэдээлэлФото мэдээ

ХҮҮХДИЙН ЗУНЫ АМРАЛТ ЭХЭЛЛЭЭ

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэнд сэрэмжлүүлж байна.
Хүүхдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-иас эцэг эх, асран хамгаалагчид болон орон сууцны иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Дулааны худаг, дулааны шугам, дулаан хуваарилах төв (ДХТ), насос станц болон бусад инженерийн байгууламж нь өндөр температур, өндөр даралт, цахилгааны эрсдэл бүхий аюултай бүс тул хүүхэд болон зөвшөөрөлгүй хүн нэвтрэхийг хориглодог.
Эдгээр байгууламжийн ойролцоо тоглох, худгийн таг дээр гишгэх, хамгаалалтын хашаа, хаалт давж орох зэрэг нь унах, түлэгдэх, цахилгаанд цохиулах, хүнд гэмтэл авах зэрэг ноцтой эрсдэл дагуулж болзошгүй юм.
👨‍👩‍👧 Эцэг эхчүүдэд зөвлөж байна
✅ Хүүхдээ хараа хяналтгүйгээр тоглуулахгүй байх
✅ Дулааны байгууламжийн ойролцоо тоглохгүй байхыг хүүхдэдээ сануулах
✅ Аюулгүй байдлын талаар хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж хэвших
✅ Анхааруулах тэмдэг, хамгаалалтын хашаа, хаалтыг гэмтээхгүй, дайрахгүй байх
✅ Хүүхдэд эрсдэлтэй нөхцөл байдал ажиглагдвал том хүнд мэдэгдэхийг зөвлөх
📷 Эрсдэл, зөрчил илэрвэл мэдээлнэ үү
Дараах нөхцөл байдал илэрвэл зураг авч, байршил болон нөхцөл байдлыг тодорхой бичиж бидэнд мэдээлнэ үү.
📌 Худгийн таг онгорхой, хазайсан эсвэл хөдөлсөн
📌 Дулааны шугам, тоног төхөөрөмж гэмтсэн
📌 Ус, уур алдаж байгаа
📌 Хашаа хамгаалалт эвдэрсэн
📌 Анхааруулах тэмдэг байхгүй болсон
📌 Хүүхэд аюултай байгууламжид тоглож байгаа
☎️ Яаралтай мэдээлэх утас- 77377700

Холбоотой нийтлэлүүд

Back to top button