Мэдээ мэдээлэлФото мэдээ
“ДАРХАН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ” ОНӨААТҮГ –ЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ ДАРХАН ХОТЫН ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ТӨЛӨВЛӨЛТӨНД ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО
“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК болон “Дархан Дахин Төлөвлөлт” ОНӨААТҮГ “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг таван жилийн хугацаатайгаар байгуулсан ба уг санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах гэрээг 2021 онд байгуулж байсан билээ.
Өнөөдөр /2022.12.07/-ны өдөр “Дархан Дахин Төлөвлөлт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Элдэвсайхан болон холбогдох инженерүүдтэй Дархан хотын дулаан хангамжийн системийн өнөөгийн байдлыг танилцуулж, Дархан хотын ойрын болон хэтийн төлөвлөлтөнд хэрхэн уялдаж цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа.
Мөн Гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд холбох дэд бүтцийн ажил хийгдсэн 5,6,7,8-р багийн ажлын явцын хэрэгжилт, хэрэглэгчдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлууд түүний шийдлийн талаар түүнчлэн Хабитат, Мангирт, Их сургуулийн айл өрхийг төвлөрсөн дулаан хангамж, хэрэгцээний халуун усаар хангах талаар санал солилцлоо.



