Мэдээ мэдээлэлФото мэдээ

ХАБЭА-Н АСТ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Ажлын байрны орчинд нийгэм-сэтгэлзүйн эерэг орчныг бүрүүлцгээе” сэдэвт ХАБЭА-н сарын аяны хүрээнд “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн алба хэлтсүүдийн дунд ХАБЭА-н тухай хууль, Үйлдвэрлэлийн ослын судлан бүртгэх дүрэм, ХАБЭА-н зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам зэрэг сэдвээр АСТ тэмцээнийг 2026.05.04-ний өдөр зохион байгуулав.
📍Тэмцээн нь 1 минут “НЭН ТҮРҮҮНД ХАБЭА-ДДС ” сэдэвт 1минутын REEL бичлэгийн уралдаан, Багийн гишүүд болон ахлагч нарын тест, Түргэн асуулт хариултын тэмцээн, Үйлдвэрлэлийн ослын кейс дээр ажиллах зэрэг төрлүүдээр явагдлаа.
Тэмцээний
🥇1-р байр Төлөвлөлт бодлого зохицуулалтын алба,
🥈 2-р байр Дулаан түгээх хангах алба,
🥉3-р байр Дулаан Дамжуулах албаны багууд шалгарч, мөнгөн шагналаар шагнуулав.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button