ДАРХАН СУМЫН 13, 14, 15-Р БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ 4148 МЕТР ҮЕРИЙН ДАЛАН СУВГИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ “ДДС” ТӨХК-ИЙН АЖИЛТНУУД ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамж, Улсын Онцгой комиссын 2022 оны 02 дугаар хурлын тэмдэглэлд заасан үүрэг, Аймгийн Засаг даргын 2022 оны 01-A/45 дугаар захирамжийн хүрээнд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын нутаг дэвсгэр дэх суурьшилын бүсэд Үерийн уснаас хамгаалах ил болон далд байгууламжийн бэлэн байдлыг хангуулах хяналт шалгалтыг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж, ашиглалтын бэлэн байдалд үнэлгээ өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Үүнд: Дархан сумын хэмжээнд үерийн уснаас хамгаалах ил болон далд бэлэн байдлыг хангуулах чиглэлээр аймгийн байгууламжийн ашиглалтын Захирагчийн ажлын албанаас гаргасан хуваарийн дагуу доторлогоотой болон доторлогоогүй үерийн далан сувгийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний ажлыг “ДДС” ТӨХК нь гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.




