Мэдээ мэдээлэлОнцгой мэдээ
ЭМГЭНЭЛ

“Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Дулаан дамжуулах албаны цахилгаан тоноглолын засварчин Рагчаа овогтой Батцэнгэл нь 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Талийгаач Р.Батцэнгэл нь 1972 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлсэн.
Тэрээр 1990 онд Дархан хотын 15-р сургуулийг төгсөж, 1993 онд Дархан II ТМС-ийг цахилгаанчин мэргэжлээр суралцсан юм. 1993-2006 он хүртэл “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д засварчин, ашиглалтын цехэд монтёроор ажиллаж, 2008 оноос “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-д цахилгаан тоноглолын засварчинаар ажиллаж байсан бөгөөд өөрийн эзэмшсэн мэргэжилдээ чадварлаг, туршлагатай, ажилч хичээнгүй, байгууллага хамт олондоо хүндлэгдсэн ажилтан байлаа.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг, байгууллага өндрөөр үнэлж “Дарханы Дулааны Цахилгаан Станцын Засварын цехийн аварга ажилтан”, “Эрчим Хүчний Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “ Монгол Улсын Эрчим Хүчний салбар үүсч хөгжсөний 95 жил, 100 жилийн ойн медаль”-иар шагнагдаж байжээ.
Талийгаачийн гэгээн дүр, хөдөлмөрч хичээнгүй, шулуун шударга, зарчимч, оюунлаг тууштай, нөхөрсөг зан чанар нь гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олных нь сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
“ДДС” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН




