Мэдээ мэдээлэлФото мэдээ
ХУУЧИН ДАРХАНЫ 20, 22-Р ХОРООЛЛЫН БАЙРУУДАД ДАХИН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ХИЙЖ АЖИЛЛАА

Шинэ төрлийн коронавирус (covid-19) өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК нь Аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу “ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАНЫ МЭРГЭЖЛИЙН АНГИЙН гишүүд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд ажиллаж байна. Манай компанийн Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд инженер техникийн ажилтан, ажилчидаас багтсан 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2020.02.27-ны өдөр Дархан сумын 20, 22-р хорооллын нийт 24 байрны 108 орц болон 69 зоорийн давхруудад ариутгалын ажил хийв. |




