ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬД “ДДС” ТӨХК-ИЙН АЖИЛТНУУД ХАМРАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 399, 340 дүгээр тогтоолоор “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио”-г улс даяар 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт дамжуулан ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.
• 2024.03.28 -ны өдрийн 16:00 цагт “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио”-гоор “ДДС”ТӨХК-ийн контор, үйлдвэрлэлийн байрны 104 ажилтан албан хаагч нар гарч жагсав.
• Зарлан мэдээллийн сирений сонсогдсон байдал компанийн барилга байшин дотор сонсогдоогүй тул 16:00 цагт компанийн давхар бүрт АНХААР АПП-аас ТҮГШҮҮРИЙН ДОХИО-г дуугаргалаа.
• Эхний удаа тасралтгүй 1 минут сирень дуугарахад конторын ажилтнууд ширээн доогуур орж, 1 минут завсарлаад дахин 2 дахь удаагийн дохиогоор гарч, 3 дахь дохио дуугарахад цугларах 2 минутанд талбайдаа цугларч бүртгэлийн ажил хийгдсэн.
• Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах сургалтын дохиогоор ажилласан тухай тэмдэглэлийг ОБГ-аас хяналт тавьж ажиллалаа.
ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬД 《ДДС》 ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠲᠤ ᠺᠣᠮᠫᠠᠨᠢ-ИЙН АЖИЛТНУУД ХАМРАГДЛАА




