НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Диспетчер инженер
Боловсрол:Дээд
Мэргэжил: Дулааны инженер
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
-Аваарийн үеийн төлөвлөгөөг мэддэг, түүний дагуу арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэх, шуурхай, холбоо мэдээллийн хэрэгслээр товч тодорхой ярих, зааварчилгаа өгөх чадвартай байх
Судалгаа, мэдээлэл, баяжилтын инженер
Боловсрол:Дээд
Мэргэжил:Дулааны инженер, халаалт, агаар сэлгэлтийн инженер /барилгын инженерээр төгссөн бол давуу тал болно/
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
-Дулааны шугам сүлжээний горим, шуурхай ажиллагааны зарчмыг мэддэг байх
-Техник технологийн дүгнэлт гаргах, техникийн зураг схем унших чадвартай байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/
- Боловсролын дипломын хуулбар
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа / сүүлийн 1 жил/
- 4х3 хэмжээтэй цээж зураг 2 хувь
Жич: Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон холбогдох материалыг дутуу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаа дууссаны дараа хандсан иргэнийг бүртгэхгүй.
Бүртгэлийн хугацаа: 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг хүртэл ажлын цагаар бүртгэнэ.
Бүртгэх газар, утас:Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, өөрийн байр, 99252041


