Мэдээ мэдээлэл

“ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ”ТӨХК-ИЙН ДУЛААН ДАМЖУУЛАХ АЛБАНЫ ДУЛААНЫ ШУГАМ ХООЛОЙН СЛЕСАРЬ ЛУТШИРМЭНТОГОО ОВОГТОЙ ГАНБАТ 2023 ОНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “ШИЛДЭГ АЖИЛТАН” БОЛЛОО

“ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ”ТӨХК-ИЙН ДУЛААН ДАМЖУУЛАХ АЛБАНЫ ДУЛААНЫ ШУГАМ ХООЛОЙН СЛЕСАРЬ ЛУТШИРМЭНТОГОО ОВОГТОЙ ГАНБАТ 2023 ОНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “ШИЛДЭГ АЖИЛТАН” БОЛЛОО
Л.Ганбат нь хаалт арматур, шугам хоолойн засварын бригадын ахлагчаар ажиллаж дулаан дамжуулах сүлжээний К27-К41, К70-К77 худгуудын хоорондох Ду150/25-Ду450/25-тай хаалт арматурын зуны их засварын ажил, түгээх сүлжээний К51.01-К51.02-ийн хооронд Ф219мм-ийн голчтой 52 хос метр, “ДДЦС” ТӨХК-ийн турбин цехийн ард ф800мм-ийн шугамын шилжүүлгээс К78 хүртэл ф600мм-ийн 51м шугамын шинэчлэлийн ажил, “Да Ди төмөр” ХК-тай байгуулсан гэрээний дагуу “ДДЦС” ТӨХК-ийн турбин цехээс “Да Ди төмөр” ХХК-ийн уурын узель хоорондох ф100мм-ийн голчтой 770 метр уурын шугам угсрах ажил, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,2,3-р багийн төв, сургууль, цэцэрлэг, аж ахуй нэгжийн гадна дулааны шугамыг шинэчлэх ажлын хүрээнд ф76мм-ф219мм 120м 5 хос шугам шинэчлэлт угсралтын ажил, “Од” цогцолбор сургуулийн Б байрны дулааны узелээс К12.07 худаг хүртэлх ф89мм-ийн 70 хос метр шугам угсралт шинэчлэлтийн ажлыг бригадынхаа хүчээр хийж гүйцэтгэсэн байна.
Л.Ганбат нь Дархан хотын дулаан хангамжийн системийн найдвартай ажиллах нөхцлийг бүрдүүлж, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах үйлст өөрийн хүч чадал, оюун ухааныг зориулж, хамт олондоо нэр хүндтэй, зохион байгуулах авьяас чадвартай тэргүүний залуу ажилтан юм.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button