Мэдээ мэдээлэлНээлттэй ажлын байр
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Ажлын байрны нэр: Цахилгаанчин-1
Тавигдах шаардлага:
-Цахилгааны техникч, засварчин мэргэжлээр суралцаж төгссөн байх
-Цахилгаан хангамж, цахилгаан системээр мэргэшсэн байх
– Компанийн хэмжээнд ашиглагдаж байгаа цахилгаан тоног төхөөрөмж, тоолуур, тэжээлийн болон гэрэтүүлгийн хэлхээний ашиглалт, засвар үйлчилгээг бие даан хийж чаддаг байх
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/
2. Боловсролын дипломын хуулбар
3. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт
4. Иргэний үнэмлэхийн хуулбар
5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа / сүүлийн 1 жил/
6. Цээж зураг 2 хувь
Жич: Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон холбогдох материалыг дутуу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаа дууссаны дараа хандсан иргэнийг бүртгэхгүй.
Бүртгэлийн хугацаа:
2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл ажлын цагаар бүртгэнэ.
Бүртгэх газар: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, “ДДС” ТӨХК-ийн өөрийн байр
Утас:9903-2718, 9925-2041



