Мэдээ мэдээлэлОнцгой мэдээ
ДАРХАН ХОТЫНХОО ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРААР “ДДС” ТӨХК-ИЙН АНХНЫ ЗАХИРАЛ С.ДЭЛГЭР ДАРХАН ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДЛАА.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жил, Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ойн баяраар “ДДС” ТӨХК-ийн үүсгэн байгуулагч, анхны захирал Сүхийн Дэлгэр ДАРХАН ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр өргөмжлөгдөн энгэрийн зүүсгэлээр энгэрээ мялаалаа. Компанийн үүсгэн байгуулагч анхдагч, “ДДС” ТӨХК-ийн анхны захирал С.Дэлгэр даргыгаа компанийн ТУЗ-ийн дарга Ё.Энхтуяа мөн компанийн хамт олон хүлээг авч баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.Тандаа урт удаан нас, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ЗАХИРГАА-ХАМТ ОЛОН



