“ДДС” ТӨХК НЬ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД АЖИЛЧДЫН 108 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ “МОНГОЛТ АЛТ” ХК-ИАР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЖ БАТАЛГААЖУУЛЛАА

Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд аймаг орон нутгийн удирдлагуудад газар олгох хүсэлтээ 2022 онд “ДДС” ТӨХК-иас илэрхийлсэн билээ.
Дархан-Уул аймаг, Дархан сумын 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дархан сумын нутаг дэвсгэрт дэд бүтцэд холбогдох боломжтой ажилчдын орон сууцны барилга барих газрыг “ДДС” ТӨХК-ийн хамт олон Аймгийн Засаг дарга Б.Азжаргалаас /2023.01.16/ газар эзэмшүүлэх захирамж гардуулсан.
Гэрээ үзэглэх ёслолд “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Батжаргал, Ерөнхий инженер Б.Хүрэлтогоо, Санхүү, борлуулалтын хэлтсийн дарга С.Лхагважаргал, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ч.Чүлтэмбат болон “Монгол алт” ХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал М.Цолмон, ТУЗ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, ерөнхий инженер С.Болд-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч Ж.Мягмаа нар болон “ДДС” ТӨХК-ийн ажилтан албан хаагчид оролцлоо.
Тус орон сууцны барилга нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 6-р баг, 19-р хороолол, Ардын өргөн чөлөөний 7 дугаар гудамжид 800м2 талбайд баригдах бөгөөд 9 давхар бүхий 2 орцтой , 33 автомашины гадна зогсоол, 16 автомашины дулаан зогсоолтой, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг цогцоор нь шийдсэн 108 айлын орон сууц юм.
Барилга угсралтын ажил 2024 оны 2 дугаар улиралд эхэлж 2024 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулан хүлээн авахаар хоёр тал гэрээг үзэглэсэн юм.



