Мэдээ мэдээлэлФото мэдээ
“ДДС” ТӨХК-ИЙН НИЙТ АЖИЛТНУУДАД ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ӨГЛӨӨ

Өнөөдөр буюу /2024.04.18/-ны өдөр Энэ жилдээ-Эрүүл жиндээ II аяны хүрээнд “Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэх сургалт”-ыг НЭМТ-ийн их эмч Д.Туул, “Илүүдэл жин таргалалт, дасгал хөдөлгөөний ач холбогдол” сэдвээр арга зүйч Б.Пүрэвсүрэн сургалт өгсөн бөгөөд арга зүйч Ц.Дунгармаа, А.Ариунжаргал нар нийт 96 ажилтны биеийн найрлага хэмжигч аппаратаар үзэж, захын цусанд глюкоз тодорхойлж зөвлөгөө өглөө. Мөн бүх нийтийн “Түмэн” дасгалыг хамтдаа хийж, дасгал хөдөлгөөний ач холбогдолын талаар анхан шатны эрүүл мэндийн мэдээлэл өгч ажиллалаа.




