Мэдээ мэдээлэлФото мэдээ
“ДДС” ТӨХК-ИЙН НИЙТ АЖИЛЧДЫН ХУРАЛ БОЛЛОО

Өнөөдөр буюу /2025.12.01/-ний өдөр компаний 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны талаар нийт ажилтнуудад компанийн удирдлагууд товч мэдээлэл хүргэлээ.
Мөн “ДДС” ТӨХК-ийн 2025 оны зорилтот түвшинг ханган биелүүлэх, горим ажиллагааг сайжруулах, жигдрүүлэх, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, технологийн осол зөрчилгүй ажиллах, Эрчим хүчний яамнаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд хэрэгжүүлж ажиллах гүйцэтгэх захирлын албан даалгаврыг компанийн захиргаанаас нийт ажилчдад дэлгэрэнгүй танилцууллаа.




