Мэдээ мэдээлэл
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН КОМПАНИЙН АЖИЛТНУУДЫНХАА БЯЦХАН ҮРСДЭЭ БАЯРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЖ, БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өнөөдөр /2023.05.31/ “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажилтнуудынхаа нийт 300 хүүхдэд баярын бэлэг гардуулж, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудынхаа дунд насны ангиллаар дууны тэмцээн,Монгол бөхийн барилдаан, гар зургийн уралдааныг явуулж нэг өдрийг алдрай бяцхан үрсийнхээ хамт хөгжилтэй өнгөрүүллээ.
Нийт хүүхэд багачууд, алдрай бяцхан үрсдээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.


