Өнөөдөр буюу /2026.06.29/-ний өдөр компаний 2026 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны талаар нийт ажилтнуудад компанийн удирдлагууд товч мэдээлэл хүргэлээ.

Хурлаар хийж хэрэгжүүлсэн томоохон төсөлт ажлууд, 2026-2027 оны өвлийн бэлтгэл ажил, зуны их засварын ажлууд, компанийн ТЭЗҮ, СЭЗҮ-г сайжруулах, цаг үетэй холбоотой ажилчдын нийгмийн асуудлын талаар компанийн захиргаа, ҮЭХ-оос нийт ажилчдад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн Эрчим хүчний спортын их наадамд амжилттай оролцож Хүрэл медаль хүртсэн шатарын эрэгтэй баг , олс таталтын төрөлд 4-р байранд шалгарсан баг тамирчидаа шагнаж урамшууллаа.