Мэдээ мэдээлэл
“ДДС” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН “ТЭР БУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 550 ШИРХЭГ МОД ТАРЬЛАА

Монгол Улсын eрөнхийлөгчийн санаачилсан “Тэр бум- Мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймаг “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.
“ДДС” ТӨХК-ийн нийт 120 гаруй ИТА, ажилтан, албан хаагч нар өнөөдөр буюу /2023 оны 10 сарын 13-ны өдөр/ Дархан сумын 9 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт тарималжуулан ургуулсан нарс, агч, хайлаас, гүйлс модны нийт 550 ширхэг стандартын тарьц, суулгац суулгалаа.




