
Дархан хотын дулаан хангамжийн системийг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилгоор “ДДС” ТӨХК-ийн удирдлагын баг Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрчим хүчний корпорацийн Бизнес хөгжлийн газрын дарга (Director of Energy Transition Business Department) Ким Бонг-гюн (Kim Bong-gyun), Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Жон Ги-үн (Jeong Gi-ung), менежер Юн Тэ Сон (Yoon Tae-seong) нарыг 2026 оны 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.