Мэдээ мэдээлэлОнцгой мэдээФото мэдээ
“ДДС” ТӨХК-ИЙН ҮЭХ-НЫ НЭРЭМЖИТ 2025 ОНЫ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ “БАЙГУУЛЛАГЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийт ажилчдын бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “ДДС” ТӨХК-ийн ҮЭХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг БАЙГУУЛЛАГЫН АВАРГА шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн /2025.11.06, 07/-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Байгууллагын аварга шалгаруулах тэмцээн нь сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, дартс, биллярд, корнхол, олс таталт зэрэг нийт спортын 7 төрлөөр өрсөлдлөө. Энэ оны Аварга шалгаруулах тэмцээнд шинээр корнхолын тэмцээнийг нэмж оруулсан нь ажилчдад сонирхолтой нийт хамт олныг хамарсан төрөл боллоо.
2025 оны 11 сарын 06-ны өдөр гар бөмбөг, дартс, биллярд, теннисний тэмцээн зохион байгуулагдсанаас:
Гар бөмбөгийн тэмцээнд нийт 7 баг оролцож:
ЭРЭГТЭЙ БАГ:
-ТЭРГҮҮН байранд- Дулаан дамжуулах албаны баг,
-ДЭД байранд- Төлөвлөлт бодлого зохицуулалтын албаны баг
-ГУТГААР байранд – Дулаан түгээх хангах албаны баг
ЭМЭГТЭЙ БАГ:
-ТЭРГҮҮН байранд- Санхүү борлуулалтын хэлтсийн баг,
-ДЭД байранд- Дулаан дамжуулах албаны баг,
-ГУТГААР байранд – Захиргаа удирдлагын хэлтэс, Хяналтын хэлтсийн холимог баг,
Гар бөмбөгийн
ШИЛДЭГ ТОГЛОГЧООР Б.Намхайноров, А.Амартунгалаг нар шалгарлаа.
Дартсын тэмцээнд:
-ТЭРГҮҮН байранд- Захиргаа удирдлагын хэлтэс, Хяналтын хэлтсийн холимог баг,
-ДЭД байранд- Дулаан дамжуулах албаны баг,
-ГУТГААР байранд – Төлөвлөлт бодлого зохицуулалтын албаны баг,
Теннисний тэмцээнд:
-ТЭРГҮҮН байранд- Төлөвлөлт бодлого зохицуулалтын албаны 1-р баг, П.Эрдэнэбаяр, Л.Ганцэцэг
-ДЭД байранд- Төлөвлөлт бодлого зохицуулалтын албаны 2-р баг, Д.Гандаваа, Э.Цэнгүүл
-ГУТГААР байранд – Дулаан дамжуулах албаны баг, Б.Мөнхжаргал, П.Энхмандах
Биллярдны тэмцээнд:
Эрэгтэй:
-ТЭРГҮҮН байранд- Дулаан түгээх хангах албаны Г.Баярхүү
-ДЭД байранд- Захиргаа удирдлага, Хяналтын хэлтсийн
-Т.Амгаланбаатар
-ГУТГААР байранд – Дулаан түгээх хангах албаны Ж.Отгонболд
Эмэгтэй:
-ТЭРГҮҮН байранд- Дулаан дамжуулах албаны А.Амартунгалаг
-ДЭД байранд- Санхүү борлуулалтын хэлтсийн Т.Гандолгор
-ГУТГААР байранд – Дулаан дамжуулах албаны Ө.Солонго
2025 оны 11 сарын 07-ны өдөр сагсан бөмбөг, корнхол, олс таталтын тэмцээн зохион байгуулагдсанаас:
Сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 7 баг оролцож:
ЭРЭГТЭЙ БАГ:
-ТЭРГҮҮН байранд- Төлөвлөлт бодлого зохицуулалтын албаны баг,
-ДЭД байранд- Дулаан дамжуулах албаны баг,
-ГУТГААР байранд – Дулаан түгээх хангах албаны 2-р баг,
ЭМЭГТЭЙ БАГ:
-ТЭРГҮҮН байранд- Санхүү борлуулалтын хэлтсийн баг,
-ДЭД байранд- Дулаан дамжуулах албаны баг,
-ГУТГААР байранд – Захиргаа удирдлагын хэлтэс, Хяналтын хэлтсийн холимог баг,
Сагсан бөмбөгийн
ШИЛДЭГ ТОГЛОГЧООР- Б.Сайнбаяр,
Б.Ганчимэг нар шалгарлаа.
Корнхолын тэмцээнд:
-ТЭРГҮҮН байранд- Санхүү борлуулалтын хэлтсийн баг,
-ДЭД байранд- Хангамжийн хэлтэс, Санхүү борлуулалтын хэлтсийн холимог баг,
-ГУТГААР байранд – Захиргаа удирдлагын хэлтэс, Хяналтын хэлтсийн холимог баг
Олс таталтын тэмцээнд:
-ТЭРГҮҮН байранд- Дулаан дамжуулах албаны баг,
-ДЭД байранд – Хангамжийн хэлтэс, Санхүү борлуулалтын хэлтсийн холимог баг,
-ГУТГААР байранд – Төлөвлөлт бодлого зохицуулалтын албаны баг, тамирчид шалгарч, төрөл тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эздүүд боллоо.
Багийн нийлбэр дүнгээр Шилжин явах “ЦОМ” -н эзэн багаар Б.Бат-Эрдэнэ даргатай ДДА-ны баг тамирчид шалгарлаа.
НИЙТ БАГ ТАМИРЧИДДАА БАЯР ХҮРГЭЕ!




