Мэдээ мэдээлэлФото мэдээ

“ДДС” ТӨХК 2025 ОНД 2,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД ТӨВЛӨРҮҮЛСНЭЭР “ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ”-ООР ШАЛГАРЛАА

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, АЗДТГ, Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Ажил олгогчдын зөвлөгөөн-2026”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд өнөөдөр /2026.04.09/-ний өдөр өдөрлөг зохион байгуулагдлаа.
📍Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад үнэтэй хувь нэмрээ оруулсан “Шилдэг шимтгэл төлөгч, Ажил олгогч” байгууллагуудыг шалгарууллаа. “ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ”-оор “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК шалгарч шагналаа гардан авлаа.
📍 “ДДС” ТӨХК нь 2025 онд ажилд олгогч болон даатгуулагчдаас нийт 2,2 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж ажитнуудынхаа нийгмийн болон эрүүл мэнд баталгааг хангахад хувь нэмрээ оруулсан байна.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button