Мэдээ мэдээлэлФото мэдээ
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД 5 АЙЛЫН БОСОО ШУГАМЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

“ДДС” ТӨХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд ДСЗДТГ-тай хамтран 6-р хорооллын 18-р байрны 50,52,54,56,58 тооотуудыг сонгож засвар үйлчилгээний зардлыг ДСЗДТГ-аас гарган, “ДДС” ТӨХК-ийн Ашиглалтын албаны ажилтнууд дээрх 5 айлын халаалтын өгөх, буцах босоо шугамыг шинэчилж засварлалаа. Энэхүү ажлын үр дүнд тус 5 айлын халаалт доголддог асуудал хэвийн болж хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна.
Иймд Хэрэглэгч Та бүхэн халаалтын бус зуны улиралдаа инженерийн шугам сүлжээг шинэчлэх, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагатай хамтран хийж, өвөлжилтийн бэлэн байдал, бэлтгэл ажлаа хангаж ажиллахыг уриалж байна.



