Мэдээ мэдээлэлФото мэдээ
НИЙТ АЖИЛТНУУДАА 2026 ОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА

“ДДС” ТӨХК нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах зорилгоор жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг зохион байгуулдаг.
Энэ хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд инженер, техникийн ажилтан, албан хаагч, нийт ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж байна.
Энэ жилийн үзлэгийн онцлог нь мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн эмчийн үзлэгийг зохион байгуулж, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой эрүүл мэндийн эрсдэл, өвчлөлийг эрт илрүүлэхэд анхаарсан явдал юм.
Үзлэг, шинжилгээний үр дүнд үндэслэн нэгдсэн дүгнэлт гаргаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт оношилгоо, эмчилгээ болон эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдсанаар өвчлөлийг эрт илрүүлэх, эрүүл мэндээ хамгаалах, ажлын байрандаа эрүүл энх, аюулгүй, бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой.




