Германы хамтын ажиллагаа- GIZ-ээс хэрэгжүүлж буй “МЭРГЭЖИЛТНИЙГ ЧАДАВХЖУУЛСНААР ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮР АШИГ ДЭЭШИЛЖ, ХЭМНЭЛТИЙГ БИЙ БОЛГОХ НЬ” төслийн мэргэжилтнүүд “ДДС” ТӨХК-ийн удирдлага, алба хэлтсийн дарга, ИТА нарын төлөөлөлтэй уулзаж цаашид хамтарч ажиллахаар яриа хэлэлцээр хийв

Төслийн зорилго нь: чадварлаг боловсон хүчин, дэвшилтэт технологиор дамжуулан Монгол улсын халаалтын системийн үр ашгийг дээшлүүлэх, улмаар байгаль орчинд ээлтэй технологийн шийдлийг нэвтрүүлэх явдал юм. WILO групп нь эрчим хүчний салбартаа дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд энэхүү төсөлд оролцсоноор Монгол улсын Мэргэжлийн боловсролын болон Эрчим хүчний салбарт туршлагаа хуваалцах, сургуулийн сантехникийн мэргэжлийн сургалт болон орчин сайжрах, дулааны узель орчин үеийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэж мөн оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад хамгийн сүүлийн үеийн эрчим хүчний хэмнэлттэй технологийг нэвтрүүлэх, багш нарыг түгээн дэлгэрүүлэгч багшаар бэлтгэх болон хамтарсан төслийг гурван төсвийн байгууллагад хэрэгжүүлэх зорилгын хүрээнд талуудын хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа явагдана.Хэрэгжиж буй “МЭРГЭЖИЛТНИЙГ ЧАДАВХЖУУЛСНААР ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮР АШИГ ДЭЭШИЛЖ, ХЭМНЭЛТИЙГ БИЙ БОЛГОХ НЬ” төсөл нь дараах 3 индикатортай.
Индикатор 1: Тохируулгын техникийн сургалтын стенд, өндөр үр ашигтай насосыг мэргэжлийн боловсролын сургалтад нэвтрүүлнэ. Барилгын болон Дархан-Уул аймаг дахь Политехник коллежиуд байна. Үүнд:- Эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системийг төлөвлөх, суурилуулах, ажиллуулах, засвар үйлчилгээтэй холбоотой сургалт явуулж цаашид цар хүрээг нэмэгдүүлэх;- 10 багшийг түгээн дэлгэрүүлэгч багшаар бэлтгэнэ;- Онол дадлагын хичээлийн сургалтын нэгж боловсруулна;- Цахим сургалт;- Сургалтын үзүүлэн (Демо-Стенд);- Хичээлийн чадамжийн нэгж (анхан болон ахисан шатны сургалт)
Индикатор 2: Бэлтгэгдсэн 10 багш, ААН-ийн 50 ажилтан сурсан мэдлэгээ ашиглана. Сургалтын материалыг зорилтот бүлгийн ажилтанууд, төлөвлөлтийн инженерүүд, ААН-ийн удирдлагууд, тухайн чиглэлийн худалдаа эрхлэгчдэд тохируулж боловсруулна.- Халаалтын системийн өндөр үр ашигтай насос;- Төлөвлөлт;- Суурилуулалт;- Ажиллагаа;- Засвар, үйлчилгээ.
Индикатор 3: Сургалтын хүрээнд олон нийтийн барилга, байгууламжинд эрчим хүчний ашигтай насосоор шинэчлэх 3 төсөл хэрэгжинэ. (Олон нийтийн барилга буюу цэцэрлэг, эмнэлэг гэх мэт барилгад эрчим хүчний насосны засвар) тус хэрэгжинэ.




