Мэдээ мэдээлэл

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Ажлын байрны нэр: Дулаан түгээх, хангах албаны дарга

Тавигдах шаардлага:

– Дулааны инженер, сантехникийн инженер мэргэжилтэй

– Дулааны сүлжээний ашиглалт, засварын талаар зохих мэдлэгтэй

– Компанид мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

– Удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих, шийдвэр гаргах чадвартай байх

– Тооцоо, судалгаа, шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх

– Техникийн зураг схем уншиж чаддаг байх

– Бичиг баримт боловсруулах чадвартай байх

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1)
  2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт)
  3. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх)
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар
  5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
  6. 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг

Жич:Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон холбогдох материалыг дутуу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаа дууссаны дараа хандсан иргэнийг бүртгэхгүй.

Бүртгэлийн хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл ажлын цагаар бүртгэнэ.

Бүртгэх газар:Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, “ДДС” ТӨХК өөрийн байр

Утас: 99252041

Холбоотой нийтлэлүүд

Back to top button