Мэдээ мэдээлэл

ДАРХАН СУМЫН 13, 14, 15-Р БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ 4148 МЕТР ҮЕРИЙН ДАЛАН СУВГИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ “ДДС” ТӨХК-ИЙН АЖИЛТНУУД ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайдтай Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 онд хамтран ажиллах гэрээний 3.5 дахь заалтын дагуу “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Дархан сумын үерийн ил байгууламжийн цэвэрлэгээг хийх Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албаны №03/74 тоот албан бичгийн дагуу Дархан сумын 13,14,15-р багийн нутаг дэвсгэрт байрлах 4148 метр үерийн далан сувгийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний ажлыг 2023 оны 5-р сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллаж байна.

Үүнд: Дархан сумын хэмжээнд үерийн уснаас хамгаалах ил болон далд бэлэн байдлыг хангуулах чиглэлээр аймгийн байгууламжийн ашиглалтын Захирагчийн ажлын албанаас гаргасан хуваарийн дагуу доторлогоотой болон доторлогоогүй үерийн далан сувгийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний ажлыг “ДДС” ТӨХК-ний нийт 170 ажилтан бүрэн бүрэлхүүнээр гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button