Мэдээ мэдээлэлФото мэдээ
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН КОМПАНИЙН ЭМЭГТЭЙ АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр нь жил бүрийн 3 сарын 8-нд болдог, олон улсын эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм. Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг билээ.
Өнөөдөр /2026.03.06/-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн захиргаа, ҮЭХ-оос нийт эмэгтэй ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, цэцгийн баглаа болон гарын бэлэг гардууллаа. Мөн эмэгтэй ажилтнууддаа “ӨӨРИЙГӨӨ ШИНЭЧЛЭХ ХҮЧ ” сэдвээр ШУТИС-ийн бизнес удирдлага, менежментийн багш Л.Отгончимэгийг урьж оролцуулан сургалт, мэдээллийг өглөө.



