Мэдээ мэдээлэлФото мэдээ
ТЭВНИЙН ЧИНЭЭ НҮХЭЭР ТЭМЭЭН ЧИНЭЭ ЖАВАР ОРНО ГЭДЭГ ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВАХАД ӨӨРСДӨӨС МААНЬ ХАМААРАХ ЗҮЙЛС БИЙ
Дулаан хамгийн их алдагддаг орчин бол цонх болон хаалгаар барилга хамгийн их дулаан алддаг учир байшин сууцаа дулаалахаас гадна эхний ээлжинд цонх, хаалганы дулааны алдагдлыг багасгах нь маш чухал.
-Цонх, хаалганы завсар зайг сайтар чигжиж битүүмжлэх, ингэснээр алдагдлыг наад зах нь 5-15% бууруулах боломжтой; (цонхны замаскийг силиконоор солих, уян жийргэвч, пролонон тууз наах, цонхны хүрээ болон ханын хоорондох заадсыг полиуретан хөөс, эрдэс хөвөнгөөр дүүргэх нь сайн талтай.
-Цонх болон орцны хаалганы гадна талд салхины хаалт, хөшиг хийх, эсвэл тамбур барих
-Давхар хавтастай модон цонхны нээлхий буюу салхивчны хэсгийг бусад хэсгээс бүрэн тусгаарлагдсан байхаар өөрчлөн сайжруулах. Ингэснээр цанталт үүсэхээс зайлсхийнэ.
Дотор талын дулаалгын ашигтай талууд:
• Зардал багатай
• Үе шаттайгаар, алхам алхмаар хийх боломжтой
• Хувь хүн өөрөө хийхэд төвөг багатай
• Дулаалга нь гадна цаг агаарын нөлөөлөлд өртөхгүй
• Байшингийн гадна өнгө төрхийг эвдэхгүй
• Дотор дулаалгатай өрөө маш түргэн хална
Анхаарах зүйл гэвэл, өрөөний доторх хэмжээ багасаж, нилээд хэдэн нэмэлт ажил гарах ба ийм хананд юм тогтооход бэрхшээлтэй. Дотор дулаалганд эрдэс хөвөн хавтан ашиглаж байгаа бол эрүүл ахуйн болон уур тусгаарлах үүднээс полиэтилен плёнкоор нилэнхүйд нь бүрэх хэрэгтэй.




