Мэдээ мэдээлэл
Халаалтын улирлын “ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ”-ний гэрээ 9/2-ноос 10/01-ний хооронд явагдана.

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД:
2024-2025 оны халаалтын улирлын АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, хувийн орон сууцны хэрэглэгчдийн ДЭХ-ний гэрээ 2024 оны 09-р сарын 02-оос 2024 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл явагдана.
ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭСНИЙ ТӨЛБӨР ТООЦООНЫ ҮЛДЭГДЭЛГҮЙ ХЭРЭГЛЭГЧИД ДАРААХ БИЧИГ БАРИМТУУДЫГ БҮРДҮҮЛНЭ ҮҮ.
1. ХУУЧИН ХЭРЭГЛЭГЧИД
• Халаалт болон хэрэгцээний халуун ус авах, дуусах хугацааг тодорхой тусгасан албан бичиг
• Байгууллага/компани/-ийн гэрчилгээний хуулбар,(тамга,тэмдэг)
• Иргэн (өмчлөгч,эзэмшигч,захирал) иргэний үнэмлэхний хуулбар
• Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар болон фото зураг
• Газрын гэрчилгээний хуулбар/кадастрын зураг/
• Манометр баталгаажуулсан акт
• Сопло баталгаажуулсан акт
• Шахалтын актын хуудас /ААН хариуцсан слесарийн тодорхойлолт
• Дулааны болон хэрэгцээний халуун усны тоолуурын гэрчилгээний хуулбар
• Хэрэгцээний халуун усны тоолуурын заалт өгөх
• Төлбөр тооцоо нийлсэн акт
2. ШИНЭ ХЭРЭГЛЭГЧИД
• Техникийн нөхцөл
• Улсын комиссын акт
• Дулааны шугам хоолойн эзэмшлийн заагийн зураг
• Гадна,дотно угсралтын сорилын шалгасан актууд
• Манометр, сопло баталгаажуулсан байх
• Барилгын зураг болон батгалгаажуулсан фото зураг
• Дулааны болон хэрэгцээний халуун усны тоолуурын баталгаажуулсан гэрчилгээний хуулбар
• “ДДС” ТӨХК-ийн техникийн комиссын үзлэгийн хуудас
• Халаалт болон хэрэгцээний халуун ус авах,дуусах хугацааг тодорхой тусгасан албан бичиг
• Иргэн (өмчлөгч,эзэмшигч,захирал) иргэний үнэмлэхний хуулбар(баг,хорооны засаг даргын тодорхойлолт)
• Үл хөдлөх хөрөнгө,газрын гэрчилгээний хуулбар /кадастрын зураг/
• Байгууллага/компани/-ийн гэрчилгээний хуулбар,(тамга,тэмдэг)





