Мэдээ мэдээлэлОнцгой мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД М.БАЯРМАГНАЙГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН “ДДС” ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр буюу 2021 оны 09 дугаар сарын 02-ны өдөр Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Дархан-Уул аймагт ажиллан “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа, 2021-2022 оны өвлийн бэлтгэл ажил, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд хийгдсэн ажлын явцтай танилцаж зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.



