Мэдээ мэдээлэл
Эрчим хүчний сайдаас өгсөн удирдамжийн дагуу “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл компанийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцтай газар дээр нь танилцах зорилгоор 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д ирж ажиллан, их засвар, техник, зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөө, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, “Хангалттай” гэж үнэлэлт дүгнэлт өгөв.

-Мөн эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гаргасан нэр бүхий зарим ажилтнуудыг салбарын болон аймаг, орон нутгийн шагналаар шагнаж урамшуулав.
Үүнд:
- Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр дотоод аудитор Дашравдангийн Хонгор
- Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр Дулаан түгээх, хангах албаны дулааны оруулгын слесарь Алагаагийн Амарболд, Дулан дамжуулах албаны дарга Батсайханы Бат-Эрдэнэ
- Эрчим хүчний яамны жуух бичгээр Захиргаа удирдлагын хэлтсийн архивын мэргэжилтэн Цэнд-Аюушийн Ариунаа, Гэрээ, борлуулалтын хэсгийн гэрээний мэргэжилтэн Цэдэндамбын Баасанхүү, Гэрээ, борлуулалтын хэсгийн борлуулалтын ахлах мэргэжилтэн Наранцацралтын Солонго
- Санхүү-банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр Санхүү, борлуулалтын хэлтсийн материалын нярав Төмөрбаатарын Гандолгор
- Хууль зүйн яамны жуух бичгээр Захиргаа удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рагчаабазарын Батжаргал
- Зам, тээврийн хөгжлийн яамны жуух бичгээр Хангамж, үйлчилгээний хэлтсийн жолооч Отгонтуяагийн Мөнх-Эрдэнэ, жолооч Ганболдын Анхбаяр
- Авто тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Хангамж, үйлчилгээний хэлтсийн механик Намжилдоржийн Мөнх-Эрдэнэ
- Дархан-Уул аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр Хангамж, үйлчилгээний хэлтсийн жолооч Доржготовын Атарсайхан
- Дархан-Уул аймгийн Засаг даргын жуух бичгээр Дулаан түгээх, хангах албаны дулааны оруулгын слесарь Болдын Батдэлгэр
- Дархан-60 дурсгалын тэмдгээр Дулаан түгээх, хангах албаны дулааны оруулгын слесарь Андгайн Баттогтох




