Мэдээ мэдээлэл

“ЭРҮҮЛ АГААР-ЭРЧ ХҮЧ-2025” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дархан хотод дулаан хангамжийн систем үүссэний 60 жил, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК байгуулагдсаны 35 жилийн ойн баярыг тохиолдуулан “ЭРҮҮЛ АГААР-ЭРЧ ХҮЧ-2025” өдөрлөгийг 2025 оны 3 сарын 14-ний өдөр “ДДС” ТӨХК-ийн нийт ИТА , ажилтан, албан хаагчдын дунд амжилттай зохион байгуулж, компанийн ажилтнууд эрүүл цэвэр агаарт нэг өдрийг спортын олон төрөлт уралдаан тэмцээнийг зохион байгуулан өнгөрүүллээ.
Өдөрлөгөөр хамт олноо манлайлан олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчдаа шагнаж урамшууллаа. Үүнд:
“ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэгээр:
– Дулааны оруулгын слесарь – Г.Батжаргал
– Гагнуурчин- Ш.Барсбат
“ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ХҮНДЭТ ЖУУХ” бичгээр:
– Дулааны оруулгын слесарь – Ж.Отгонболд
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр Л.Төмөрхуяг нар шагнагдав.
Тус өдөрлөгийг амжилттай зохион байгуулж ажилласан Дулаан түгээх хангах албаны хамт олондоо талархал илэрхийлье.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button