Мэдээ мэдээлэлФото мэдээ

“ENTREPRENEUR -2022” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ /ТОП-5/ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР “ДДС” ТӨХК ТОДОРЛОО

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Дархан-Уул аймаг дахь салбар танхимаас аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR -2022” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Энэ жил 22 дахь жилдээ зохион байгуулагдсан арга хэмжээг аймгийн ЗДТГ-тай хамтран зохион явуулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нарын төлөөлөл оролцон шагнал гардууллаа.
Дархан-Уул аймгийн 2022 оны ОНЦЛОХ аж ахуйн нэгж буюу “ГРАН ПРИ” шагналаар:
? “Дархан-Ус суваг” ХК
Дархан-Уул аймгийн “Топ-5” аж ахуйн нэгжээр:
?“Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК
? “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК
?“Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК
?“Шарын гол” ХК
?“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим

Холбоотой нийтлэлүүд

Back to top button