Мэдээ мэдээлэл
ЭХЗХ-НЫ ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН “ДДС” ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр /2023.05.23/-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуунаар ахлуулсан / Зохицуулагч П.Товуудорж, Л.Дашмягмаржав, Ц.Норовжамц, Д.Цогоо/ ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа, Дархан хотын дулаан хангамжийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэглээ, үнэ тариф, тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж компанийн удирдлагуудтай санал солилцож ажиллалаа.




