Мэдээ мэдээлэлФото мэдээ
ГАЛЫН САЙН ДУРЫН БҮЛГЭМИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ, ДАСГАЛ ЯВУУЛЛАА

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17-р зүйлд заасны дагуу “ДДС”ТӨХК-н 2-р улирлын гал эсэргүүцэх дасгалыг ОБГ-н аврах гал унтраах 54-р ангитай хамтран 2024.04.23-ны өдөр зохион байгуулав. Дасгалыг 54-р ангийн дэслэгч М.Цогбаяр, Дулаан дамжуулах албаны инженер Д.Цэрэнсумъяа нар удирдан явууллаа. Дасгалаар галын сайн дурын 1,2-р бүлгэмийн бэлэн байдлыг шалгаж, гал унтраах болон анхны тусламж үзүүлэх дадлага хийж, галын аюулгүй байдлын тухай хуулиар сургалт өгч дадлагажууллаа.




