“ДДС” ТӨХК-ИЙН ДУЛААН ДАМЖУУЛАХ АЛБАНЫ ГАГНУУРЧИН М.ПҮРЭВНЭМЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2024 ОНЫ “ШИЛДЭГ АЖИЛТАН”-ААР ШАЛГАРЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

XVII жарны “ЭЛДЭВ ЭРДЭНЭТ” хэмээх могой жилийн сар шинийн босгон дээр УИХ-ын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх нар Эрчим хүчний салбарын 2024 оны шилдгүүддээ шагналыг нь гардууллаа. ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН САЛБАРЫН 2024 оны “ШИЛДЭГ АЖИЛТАН-аар “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн ДДА-ны гагнуурчин МЯГМАРЫН ПҮРЭВНЭМЭХ шагнууллаа.
М.Пүрэвнэмэх нь хаалт арматур, шугам хоолойн засварын бригадын гишүүнээр ажиллаж Дамжуулах сүлжээний К1-ПВ№3, К70-К77 худгуудын хоорондох Ду150/25-Ду800/25-тай хаалт арматурын зуны их засварын ажил, түгээх сүлжээний К23.15-К23.16-ийн хооронд Ф150мм-ийн голчтой 90 хос метр, К16-К16.01 хүртэл Ф219мм-ийн 61 хос метр шугамын шинэчлэлийн ажил, К50-К50.03 худгийн хооронд ф159мм-ийн голчтой 183 хос метр шугамыг ф219мм болгон өргөтгөн шинэчлэх ажил, дулаан дамжуулах сүлжээний К8-К72 худгийн хооронд 3 ширхэг компенсатор шилжүүлэх ажил, К74-К74.01-иргэн С.Баяраагийн орон сууцны барилгын гадна дулааны шугамын шинэчлэлтийн ажлыг бригадынхаа хүчээр хийж гүйцэтгэсэн байна.
М.Пүрэвнэмэх нь Дархан хотын дулаан хангамжийн системийн найдвартай ажиллах нөхцлийг бүрдүүлж, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах үйлст өөрийн хүч чадал, оюун ухааныг зориулдаг, хамт олондоо нэр хүндтэй, зохион байгуулах авьяас чадвартай тэргүүний залуу ажилтан юм.




