Мэдээ мэдээлэлОнцгой мэдээ
ДАРХАН ХОТЫНХОО ТҮҮХТ 65 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!

Монгол Улсын ууган аж үйлдвэрийн төв, бүтээн байгуулалт, хөдөлмөрч түмний өлгий болсон Дархан хотынхоо иргэд, ахмад буурлууд, нийт Дарханчууддаа хот үүсэн байгуулагдсаны түүхт 65 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Дархан хот маань улам өргөжин хөгжиж, өнгө төрхөө шинэчлэн, иргэдийнхээ ая тухтай, аз жаргалтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн сайхан хот болон цэцэглэн хөгжих болтугай.
Манай хамт олон Дархан хотынхоо хөгжил дэвшил, иргэдийнхээ тав тухтай амьдралын төлөө дулааны эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Түүхт 65 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж буй нийт Дарханчууддаа эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт, айл өрх бүрд аз хийморь, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!



